Трампын унаж байсан машинууд
- schedule 2017 оны 4 сарын 27
- chat_bubble 0
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын унаж байсан машинууд таны сонирхолыг татах байх нь гарцаагүй.
1987 онд анхны эхнэр Иванад 10 жилийн ойгоороо авч өгсөн Mercedes-Benz 560 SL-ийг 2014 онд дуудлагын худалдаанд оруулж байсан.
Трамп хүүхнүүддээ дээд зэргийн тансаг автомашин бэлэглэж чаддагаараа нэр цуутай. 1991 онд унаж байсан ардаа хөтлөгчтэй Acura NSX-ээ 2015 онд ebay дээр 48 200 ам.доллараар зарж мөнгөнийхөө тодорхой хувийг Улаан загалмайн нийгэмлэгт хандивласан гэдэг.
2009 онд цахилгаан автомашин гэж цуу яриа төдий байсан үед Трампын худалдаж авч байсан цахилгаан автомашин Tesla Roadster нь түүнд ихэд таалагдсан гэдэг.
Трамп 2012 онд Формула-1, "Индианаполис-500" болон "Дайтон-500"-ийн аварга, авто спортын домог Марио Андреттитай хамт хоёр хүний суудалтай болидоор давхисан юм. Андретти одоо 76-тай, Трамп 70-тай.
Гурав дахь эхнэр болох словен гаралтай загвар өмсөгч Меланья Кнавсд бэлгэнд өгсөн хагас сая ам.долларын үнэтэй Mercedes-Benz SLR McLaren. Бас л чамгүй үнэтэй амьтан шүү. Гэхдээ 3,8 секундэд 100 км/ц хурдалж, дээд хурд нь 334 км/ц хүрдэг энэ араатнаас татгалзах хүн байна гэж үү?
Бусад тэрбумтныг бодвол, Трамп өөрөө автомашинаа барьдаг онцлогтой. Жишээ нь түүнийг энэ 507.950$ үнэтэй 2015 оны Rolls-Royce Phantom унаж байгааг нэг биш хүн харж байсан байх.
1956 оны Rolls-Royce Silver Cloud бол Трампын анхны бөгөөд хамгийн эртний тансаг автомашин юм. 1970-аад онд барилгын компаниараа эхний их хэмжээний ашгаа хүртсэн Трамп ялалтаа тэмдэглэн уг автомашиныг худалдан авсан бөгөөд харах бүртээ анхны том амжилтаа эргэн санадаг гэнэ.
1980-аад оны сүүлээр General Motors компани Brougham платформ дээр боссон хамгийн тансаг лимузингээ 55-65 мянган ам.доллараар хийж өгөх санал тавьсан тухай Трамп "Наймааны урлаг" номондоо бичсэн байдаг. Гэхдээ тэрээр энэ автомашинаас 50 ширхэгийг худалдаж авна гэж ам гарсан ч эцэст нь аавдаа зориулж нэгийг л авсан байна.
Тэр бүр таараад байдаггүй тун ч этгээд Le Mans Blue ховор өнгийн Lamborghini Diablo Roadster VT-ээ /1997 оны 24 500 км гүйлттэй/ энэ сайхан амьтныг анх 299.000$-р, харин дараа нь 460.000$-р санал болгосон боловч хэн ч худалдаж аваагүй юм. Одоо нэгэнт ерөнхийлөгч болсон тэрээр дахиад нэг үзээд алдвал авах хүн олдох байх аа.
2017 оны 1 сарын 20-нд болж өнгөрсөн АНУ-ийн 45 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Доналд Трамп захиалгаар хийлгэсэн Cadiilac One лимузинтэй ирэх ёстой байж. Гэтэл түүнд Барак Обамагийн унаж байсан хуучин загварыг өгсөн нь General Motors бэлтгэлээ хэр базаасныг илтгэнэ. Эсвэл GM-ийнхан Трампаас өшөөгөө авч байгаа юм болов уу?
Олон нийтийн харилцааны сайтаар шуугиан дэгдээсэн энэ зураг дээр Трамп Lamborghini Diablo-ийнхаа босгон дээр, харин түүний өвдгөн дээр Иванка сууна. Итали машинд дуртай Трамп охиндоо ч мөн “хайртай” гэдгээ чанга дуугаар олон түмэнд зарладаг.
Доналд Трампын гараашид хамгийн ховор, нандин, үнэтэй автомашин төрөл төрлөөрөө байдаг. Үүний нэг жишээ бол 1995 оны 12 сард Болоньяд танилцуулсан дөрвөн дугуй хөтлөгчтэй Lamborghini Diablo Roadster VT юм.
Трампын таних тэмдэг болох үсийг Lamborghini-ийн арын шилэн дээр наалт маягаар ашигласныг харж болно. Зарим талаараа үсний засалт нь тэрбумтны онцлог гэхээс илүү шинэ дүр, баатар мэт санагддаг шүү. Трамп өнгөрсөн жил энэ автомашинаа ebay дуудлага худалдаанд оролцуулсан. Үнэ нь хэд байсан гэж бодож байна?
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...