Телевизүүд эфирээ хааж, гамшгийн дуут дохио дуугаргаж байна
- schedule 2017 оны 4 сарын 26
- chat_bubble 1
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 10-20 сая төгрөгөөр торгох хуулийн заалт оруулах санал гаргаад буй. Тодруулбал, Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Зөрчлийн тухай хуулиар гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох санал гаргахад гишүүдийн олонх нь дэмжсэн. Энэ нь олны дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Өөрөөр хэлбэл, “Эрх баригчид олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, хэвлэл мэдээллийн эрхийг боомилох нь” гэж эсэргүүцэх иргэд олон байна. Мөн иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, сэтгүүлчдийг торгож, яллах хууль батлах гэж байгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн, эсэргүүцэж байна.
Ийн өнөөдөр телевизүүд нэг цагийн турш эфирээ хааж “Иргэдийн мэдэх эрхэд онц аюул учирлаа” гэх бичгийг гаргаж, дуут дохио дуугаргаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...