Есөн хуруугаа тайруулсан байлдагчийн захидал
- schedule 2017 оны 4 сарын 26
- chat_bubble 0
Зэвсэгт хүчний Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь 338 дугаар ангид алба хааж байсан байлдагч Ж.Баярцогтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байхдаа гал түлж дулаацсанд буруутгаж, Харуулын дарга нь идэр есийн хүйтэнд цементэн дээр хөл нүцгэн цаг орчим зогсоож шийтгэсэн гэдэг. Үүний улмаас Ж.Баярцогт хөлийн 9 хуруугаа тайруулж, бүтэн биеийн оношилогоонд ортол элэг нь өөрчлөлттэй гарсан төдийгүй одоо ч мэс заслын шарх нь эдгээгүй байна.
Ж.Баярцогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан болсон явдлыг сийрүүлжээ.
"Би 2016 оны тавдугаар сарийн 6-нд цэрэгт татагдаж Зэвсэгт хүчний Дорноговь аймгийн Зүүн баян сумын 336р ангид хувиарлагдсан 2017 оны нэгдүгээр сарын 17-25 хүртэл хүрээ нэг байгууламжид харуулын нэг дарга болон 13 байлдагч үүрэгээ гүйцэтгэхээр зорьсон. 2017 он нэгдүгээр сарын 23-ны үүрийн 02-04 цагийн хооронд миний бие харуулын үүргээ гүйцэтгэж буугаад 04-05 цагийн хооронд түр цэгийг хүлээн авч гарахад гадаа идэр ес эхэлчихсэн маш хүйтэн байсан учир их даарч бээрч галлагааны өрөө рүү буухаас таван минутын өмнө бууж үүрийн 04:50 цагт ороход гал түлэгч байлдагч унтаж байсан. Гал унтарч паар хөлдөж цэргийн байр тэр чигтээ хөлдөх аюултай байсан цогон дээр нүүрс хийж далимаар нь түр дулууцсан нь үнэн.
Гэтэл Харуулын дарга байлдагчаар дуудуулж харуулын байранд очиход харуулын дарга цэргүүдийг татан буулгаж иртэл миний гутал хувцсыг тайлуулан хөл нүцгэн цемент дээр зогсоож нийт долоон байлдагчын хамт 5-6 цагийн хооронд идэр хүйтэнд өөрийн эрх мэдлээ давуулан ашиглаж бүх хувцсыг тайлуулан гар тулгаж хэвтүүлээд суран бүс болон бууны сүмбээр ороолгон зодож өшиглөн элэгдэж цээжин бие рүү шанагаар ус цацаж хүйтэн газар элгээр хэвтүүлэн дараагаар нь нүцгэн 2-3 км зайтай харуулын цэгийг тойруулан гүйлгэсэн.
Энэ бүхний дараа харуулын байр руу оруулсан. Шөнө халуу дүүгэн, чимчигнэж хөнжлөөрөө ороож, үүр цайтал унтаж чадаагүй хүлээсэн. Өглөө цайны цагаар босч цайгаа уух гэтэл хөл цэврүүтэн цайрч таавчиг өмсөлтгүй хавдсан байсан. Харуулын даргад энэ тухай хэлэхэд дээшээ мэдэгдэж анхан шатны эмчилгээ авсан. Эмчилгээний явцад хуруу тайрахаар болж хоёрдугаар сарын 13-нд хагалгаанд орж хөлийн 9 хурууг тайруулсан бүтэн биеийн оншилгоонд ороход элэг өөрчлөлттэй гарсан. Гурван байлдагч-р зэргийн нэгдүгээр зэргийн хөлдөлт би гуравдугаар зэргийн хөлдөлттэй байсан. Хагалгаанд орохоос өмнө нугасанд гуурс суулгасан. Гуурс сугарч нугас руу идээлснийг цэвэрлэж бүтэн биеийн норкозонд орсон. Эмнэлэгт байх хугацаандаа сэтгэл санааны гүн хямралд орсон энэ бүгдийг даваад гарах тэсвэр тэвчээр надад байсан. Гуравдугаар сарын 16-нд эмнэлэгээс шарх эдгээгүй байхад гаргасан.
Би дүүтэйгээ хоёулаа нийтийн байр түрээсэлж амьдардаг. Яг одоо дүүгийнхээ хяналтан доор байна. Дүү жижиг сажиг юм зарж түрээс хийдэг. Ээж маань бага байхад авто осолд орж тал харвалт өгч муу ярьдаг. Өнөөдрийг хүртэл авсан арга хэмжээ шийдтэй хариу байхгүй байна. ҮЙЛДВЭРИЙН ОСОЛ гээд акт гаргаж өгсөн 5, 6 даргын гарын үсэг тэгээд болоо. Ангиас ирж уулзан өөрийн биер тусалцаа үзүүлсэн хүн алга.
Аргаа бараад Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржид захидал бичлээ.Цэргийн алба босоо тогтолцоотой гэсэн хэрнээ дээд албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл таг. Ар гэрээс маань хөөцөлдөөд өгөх хүн байхгүй туслах хүн байхгүй болохоор ийм байдалтай сууж байна. Энэ хэрэг болсноос хойш дөрвөн сар боллоо. Группт хамрагдаагүй мөн НДШ цэрэгт байсан хугацаанд төлдөг бичилт хийсэн нь тамга тэмдэг юу ч байхгүй хүчин төгөлдөр бус байсан.
Харуулын ахлах хийсэн зүйлдээ гэмшиж эмнэлэгт байх хугацаанд хоол унд унаагаар тусалцаа үзүүлсэн. Надад хэн нэгнийг шоронд хийж амьдралаар нь зовоох хүсэл алга. Тэр хүний дээр байгаа дарга нар зүгээр хараад суугаад Үйлдвэрийн осол гэж тогтоосон хүмүүст гомдолтой байна.
Би багадаа мэдрээгүй тэр гэр бүлийн хайрыг том болоод хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдраад сайхан хань ижил хүүхэдтэй болж дүүгээ ээжийгээ сайхан хүн шиг амьдруулж гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарна гэж бодож байсан” хэмээн бичжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...