Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэлээ
- schedule 2017 оны 4 сарын 24
- chat_bubble 0
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын "Асан" эмнэлгийн эмч нар хамтран энэ дөрөвдүгээр сарын 22-нд 7 настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэв.
Монголын элэг шилжүүлэн суулгах багийн хамт олноос гадна БНСУ-ын "Асан" эмнэлгийн эмч нар 15 цагийн турш үргэлжилсэн хүнд мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэсэнд ЭМЯ-ны зүгээс талархал илэрхийллээ.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус хагалгааг ивээн тэтгэж, охины амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн Ж.Нямдаваа, Э.Энхболд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Тодруулбал, Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар 3 сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засал хийгдсэн.
Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийнхүү охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байна. Охины биеийн байдал хүндэвтэр байгаа тул Солонгосын АСАН эмнэлгийн мэс залын эмч нартай хамтран хийхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Энэ хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийх 3 дахь хагалгаа юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...