ХААХ
Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдээс санал авна
- schedule 2017 оны 4 сарын 20
- chat_bubble 0
Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд олон нийтийн санал бодлыг тусгах, шинэлэг, оновчтой санал, санаачилгыг эрэлхийлэх, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс санал авч байна.
Иргэн Та саналаа дараах чиглэлүүдээр ирүүлнэ үү:
- Эмчилгээ, үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулах – (51) 261847, 261742
- Эмч, ажилчдын харьцаа хандлагыг сайжруулах – (51) 266178, 263846
- Урьдчилан сэргийлэх буюу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах – (51) 263925, 261129
- Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох – (51) 263957
- Бусад - (51) 261858, 263695
Санал өгөх хэлбэр, хаяг:
- ЭМЯ-нд бичгээр
- ЭМЯ-ны www.mohs.mn сайт руу орж саналаа онлайнаар https://docs.google.com/forms/d/1ywDvAtdeLB3PGw5i6cYO6r1rVhEgn_75xE8jMx5Av-M/edit
- ЭМЯ-ны холбогдох газруудын утсаар
- ЭМЯ-ны moh@moh.gov.mn и-мэйл хаяг руу тус тус саналаа явуулах боломжтой. Саналаа өгөхдөө “Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулгад гэж гарчиглан нэр болон холбогдох утасны дугаараа тодорхой бичиж явуулна уу.
Урамшуулал: Хамгийн оновчтой саналыг ирүүлсэн 3 хүнд сувилалд хэвтэн эмчлүүлэх эрх олгоно
Санал хүлээн авах хугацаа: 2017.04.20-2017.05.20
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...