Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн сэдэвт олон улсын хурал АНУ-д болж байна
- schedule 2017 оны 4 сарын 20
- chat_bubble 0
Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо 2017 оны дөрөвдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал хариуцсан салбарын сайд нарын уулзалтад оролцож байна. Энэ удаагийн уулзалтаар
2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн дэлхийн зорилтын хүрээнд хүн амын эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, хүртээмжийг дээшлүүлэхэд тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцоно.
Дэд сайд Л.Бямбасүрэн уулзалтын үеэр зохион байгуулагдах “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг эрсдэлт хүчин зүйл өртөмхий байдлыг даван туулж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх” сэдэвт салбар хуралдаанд оролцож, Монгол Улсын нөхцөл байдал, сорилт бэрхшээл, шийдвэрлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хүчин чармайлтын талаар товч илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцох юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...