Эрүүл мэндийн сайд Канад улсын нүдний эмч нарын багийн ахлагчтай уулзлаа
- schedule 2017 оны 4 сарын 19
- chat_bubble 0
Канадын Лаурел сан нь Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Канад улсын Нүдний торлог-шилэнцрийн эмч, Нүд судлалын клиникийн дэд профессор Хью М.Парсонсыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Бид гадаадын байгууллагуудын сайн санааны үүднээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа таатай байх болно. Цаашид телемедицинийг ашиглан нүдний торлог шилэнцрийн эмчилгээ, үйлчилгээ явуулах, эмч, мэргэжилтнүүдэд онлайн сургалтыг зохион байгуулах тал дээр Канад улстай хамтран ажиллах саналтай байна” гэв.
Ноён Хью М.Парсонс манай улсад 4 дэх удаагаа айлчилж, УНТЭ, ХСҮТ болон Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч нартай нь хамтран нүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ, хагалгаануудыг хийсээр ирсэн.
Энэ удаа Канад эмч нарын баг УНТЭ-т 7 хоногийн хугацаатай ажиллан болор шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийж байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...