Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа
- schedule 2017 оны 4 сарын 17
- chat_bubble 3
БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна.
Зүүн хойд Азийн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж, асуудалд хүлээцтэй хандаж, аливаа маргааныг гагцхүү яриа хэлэлцээний замаар зохицуулахыг холбогдох талуудад уриалж байна.
Монгол Улс Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэж үздэг. Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад яриа хэлэлцээний бүхий л боломжит суваг, механизмыг ашиглан, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгаар дамжуулан цаашид ч хүч чармайлт гаргах болно.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...