”Монгол, Индонезийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн түншлэл” нөхөрсөг уулзалтыг Монгол болон Индонезид зохион байгуулах гэнэ
- schedule 2017 оны 4 сарын 4
- chat_bubble 0
Бүгд Найрамдах Индонез улсад суугаа Элчин Сайдын Яам, Монголын Өргөмжит консул ноён Чандра Гозали, Монголын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно, Индонезийн хот байгуулалтын Жабабека групп хамтран Монгол, Индонезийн Бизнес Эрхлэгчдийн анхдугаар форумыг энэ оны таюдугаар сард Улаанбаатар хотноо, "Монгол, Индонезийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн түншлэл" нөхөрсөг уулзалтыг БНИУ-ын нийслэл Жакарта хотноо тус тус зохион байгуулах гэж байна.
Хоёр орны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих эдгээр уулзалтад оролцох хүсэлтэй иргэд Индонезийн бизнесийн аль салбарыг түлхүү сонирхож байгаа болон аль салбараас төлөөлөл түлхүү оролцуулах, монголын үйлдвэрлэлийн аль салбарыг Индонезид түлхүү сурталчилах, төлөөлөл илгээх тухайгаа саналаа jakarta@mfa.gov.mn цахим хаягаар энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны дотор илгээх юм байна
Тэрхүү саналыг уулзалт төлөвлөлтөд аль болох тусгах талаар Жакартад суугаа Монголын ЭСЯ-наас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...