ХААХ
Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжлэж байна
- schedule 2017 оны 3 сарын 28
- chat_bubble 0
Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргажээ.
Ингэхдээ шүүгдэгч Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч н.Нямжав шүүх хуралдаанд ирсэн, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан гэдэг шалтгаанаар шүүгдэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.
Мөн иргэний хариуцагч нотлох баримт гаргуулах шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй аж.
Ингэснээр шүүх хуралдаан нээлттэй үргэлжилж байгаа юм байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?