Төрийн албаны шалгалтад бэлтгэх гарын авлага шинээр хэвлэгдлээ
- schedule 2017 оны 3 сарын 28
- chat_bubble 0
Төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд өрсөлдүүлэн шалгаруулах төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэж байгаа иргэдэд зориулсан Цэнхэр номыг 2017 онд Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага нэртэйгээр шинэчлэн гаргав.
Гарын авлагад ерөнхий мэдлэгийн, хууль эрх зүйн, монгол хэл, монгол бичгийн 2600 гаруй сорил багтжээ.
Шалгалт өгөхөөр бэлтгэж буй иргэд уг гарын авлагаас төрийн албаны шалгалтын дүрэм журамтай танилцаж, хууль, тогтоомжийн талаарх мэдлэгээ сорих, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Түүнчлэн Монгол хэлний тухай хуулийг 2015 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албанд орох иргэдээс монгол бичгийн шалгалт авах бөгөөд шинээр хэвлэгдэн гарч байгаа гарын авлагад монгол бичгийн 700 гаруй сорил багтжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...