Авилгын хэрэгт холбогдсон ажилтнуудыг албан тугшаалаас нь чөлөөллөө
- schedule 2017 оны 3 сарын 28
- chat_bubble 0
Байгаль Орчин, Аялал жуулчлалын яамны эр бүхий албан тушаалтнууд авлига авч байгаад газар дээрээ баригдсан. Харин Тэр албан ташаалтнуудыг сайд Д.Оюунхорол ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэнэ.
Тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба,Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү нарт холбогдох /200 сая төгрөгийн авлигын хэрэг/ хэргийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сараас шалгаж эхэлсэн.
Дээрх албан тушаалтнуудыг их хэмжээний хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл өгч, улмаар 200 хүртэлх сая төгрөгийн авлига авсан гэх үндэслэлээр, Эрүүгийн хуулийн 263-р зүйл буюу эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.
Тиймээс салбарын сайд нь дээрх хэрэгт холбогдсон хүмүүсийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...