Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 30
- schedule 2017 оны 3 сарын 28
- chat_bubble 0
2017.03.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 30
ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 06.40-19.13
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Төмөр
10:58 цагт сар битүү болно.
Аргын тооллын 3 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын битүүн, Дэлгэрүүлэгч одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.
Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...