“Экспортыг дэмжих төсөл”-ийн нээлт маргааш болно
- schedule 2017 оны 3 сарын 23
- chat_bubble 0
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл"-ийн нээлтийн арга хэмжээ маргааш буюу энэ сарын 24-ны 15.00 цагт Шангрила зочид буудалд болох гэж байна.
Уг арга хэмжээнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон, мөн төрийн, олон улсын, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм. Засгийн газрын Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Монгол улс 20,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортыг дэмжиж, экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортын даатгалыг хэрэгжүүлэх болон экспортын өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох юм.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2016.06.27-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж байсан юм.
Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэхүү төслийг Дэлхийн банкны 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1.25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр авах юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...