”Mesh stick” цай нь амттай бас хэрэглэхэд хялбар юм байна
- schedule 2017 оны 3 сарын 20
- chat_bubble 0
Саяхан "Mesh stick" гэсэн хаягтай нэгэн цайг ууж үзлээ. Өвөрмөц савлагаатай, хэрэглэхэд хялбар хамгийн гол нь сайхан амттай цай байсан юм. Тиймээс энэ цайны тухай энд бичихээр шийдлээ.
Цай нь өөрөө давхар савлагаатай юм байна. Нэг уутыг нь задлахад дотроосоо давхар, урт хэлбэртэй, олон тооны нүх бүхий савалгаатай байсан. Буцалсан халуун устай аяганд цайг дүрэхэд найрагдана.
Саваан дээрх нүхний хэмжээ болон нүхний тоонууд тохиолдлоор хийгдээгүй бөгөөд цайныхаа жинхэнэ амт үнэрийг зөв найруулж гаргахаар нарийн тооцоологдсон гэнэ.
Нүхний ширхэг болон хэмжээ нь (ойролцоогоор. 1.200 ширхэг нүх) цайг бүрэн төгс хандлан найруулах нөхцлийг бүрдүүлсэн гэж бичжээ. Цайны савалгааг нь боохдоо ямар нэгэн химийн бодис, наалт, цавуу ашиглаагүй бөгөөд зөвхөн дарж нугалах аргыг ашиглан бүтээгдсэн юм байна.
Цайг халуунаар нь хандалж уухаас гадна өөр олон аргаар амтлаж уудаг юм байна. Жимстэй цайнд дурлагсдад илүүтэй таалагдах болов уу.
WILD BERRY TEA буюу ойн зэрлэг жимсний амтат цай нь витамин C-ээр баялаг төдийгүй халуунаар нь болон мөстэй цай хийж уухад нэн тохиромжтой аж. 100% байгалийн бүтээгдэхүүн юм байна.
Ингээд уг цайг өөр ямар аргаар найруулан ууж болохыг заасан тайлбарыг орууллаа. Би туршиж үзэхээр шийдлээ.
Орц :
Mesh stick tea Peppermint 1 stick
Hershey's шоколад 3 Х.Х
1ш coffee cream
Шахдаг цөцгий
Алхам 1: Mesh stick-ээ 3-4 минут хандлана
Алхам 2: Coffee cream 1ш цайндаа хийнэ
Алхам 3: Сайтар хутгана
Алхам 4: 3 хоолны халбага шоколадны сиропоо хийж сайтар хутгана.
Алхам 5: Сүүн крэмээ хүссэн хэмжээгээрээ шахана.
Сүүлд дээр нь шоколадаа асгаж чимэглээрэй.
Ингээд таны амтат цай ыэлэн боллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...