С.Баяр шүүх хуралдааныг орхин гарсан ч, шүүх хуралдаан үргэлжилж байна
- schedule 2017 оны 3 сарын 14
- chat_bubble 0
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял сонсоод байгаа Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болж байна. Энэ тухай өглөө бид мэдээлсэн.
С.Зориг агсны ах С.Баяр шүүх хурлын үеэр шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Гэвч хавтаст хэрэгт Төрийн маш нууцын зэрэгт хамаарах баримт авагдсан тул хаалттай явуулах хуулийн үндэслэлтэй тул нээлттэй явуулах боломжгүй гэжээ.
Тиймээс С.Баяр шүүх бүрэлдэхүүнд "Нэгэнт нээлттэй явуулах боломжгүй тул шүүх хуралд оролцохгүй" хэмээн хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хэлэлцэж, "С.Баяр нь шүүх хуралдаанд оролцохгүй байсан ч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой. Учир нь хохирогчийн өмгөөлөгч Л.Энхсайхан төлөөлөн оролцож байгаа" хэмээн түүний хүсэлтийг хүлээн авлаа. Ингэснээр шүүх хуралдааныг С.Баяр орхин гарч, шүүх хуралдаанд үргэлжилж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...