Хятадын “Бизнес төв” Москва хотод нээлтээ хийнэ
- schedule 2017 оны 3 сарын 13
- chat_bubble 0
Москва хотын зүүн хойд хэсэгт Хятадын бизнес төв “Парк Хуамин”-ны барилгын ажил 2018 оны зургаадугаар сард дуусах төлөвтэй байгаа тухай ОХУ-д суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны худалдаа-эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх Чжан Ди РИА агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ бизнес төв чухал ашиг тустай гэж би үзэж байна. Бизнес төв барих ажил одоогоор төлөвлөгөөний дагуу явагдаж байна” хэмээн тэрбээр тайлбарлав.
Харин “Хуамин” корпорацийн ерөнхий захирлын орлогч Чжао Яньтун 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Хятадын Бизнес төв нээлтээ хийнэ гэлээ.
Хятадын Бизнес төвийн төв оффисын барилга ирэх есдүгээр сард дуусах юм байна. Барилгын ажил 2016 оны 3 дугаар сард эхэлж байсан билээ.
“Парк Хуамин” Хятадын Бизнес төв нь “Ботанический сад" метроны буудлын ойролцоо байрлана. Тус барилгын ажилд ойролцоогоор 500 сая долларын хөрөнгө оруулжээ. Харин Бизнес төвийн ойр орчинд 47 мянган квадрат метр талбайд хятад маягийн цэнгэлдэх хүрээлэн барихаас гадна таван одтой зочид буудал Crowne Plaza, хурал цуглаан үзэсгэлэнгийн төв болон бусад арилжааны төвүүд байрлах юм байна
Төслийн хүрээнд “А” оффист хятадын санхүүгийн, нефть-газ, хөрөнгө оруулалтын болон IT компаниуд болон энэ чиглэлд хятадтай хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой Оросын фирм байрлах аж.
Эх сурвалж: mglradio.com
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...