Өмнөд солонгосчууд хуулийн дагуу 60 хоногийн дотор дараагийн ерөнхийлөгчөө сонгоно
- schedule 2017 оны 3 сарын 13
- chat_bubble 0
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пакийг огцруулах шийдвэрийг Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэцийн шүүгчид санал нэгтэйгээр гаргасан юм. Пак Гын Хэг дэмжигчид болон эсэргүүцэгчид өргөрсөн баасан гарагт Сөүл хотод жагслаа.
Баасан гарагаас хойш Пакийг дэмжигчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр гурван хүн амиа алдаж, 30 орчим хүн гэмтэж бэртжээ.
Пакийг эсэргүүцэгчид Сөүл хотын төвөөр ялалтын жагсаал хийж, түүнийг баривчлахыг уриалсан байна.
Мөн нийслэл хотод өнөөдөр түүнийг дэмжигчид төрийн далбаагаа барин жагсчээ. Түүнийг огцруулсныг тэд “хууль бус” гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш Пак Гын Хэ ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Дахин мөргөлдөөн болж, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.
Өмнөд солонгосчууд хуулийн дагуу 60 хоногийн дотор дараагийн ерөнхийлөгчөө сонгоно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...