ХААХ
АВТО ЗАМД 27.5 ТОНН ДАВС, 123.5 ТОНН БОДИС ЦАЦСАН БАЙНА
“ХОЁРДУГААР ТӨРӨХ ЭМНЭЛЭГ”-ИЙН ГАЗРЫН АСУУДЛЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 10 ДАНС
УУЛЫН ЗАМ БОЛОН НАЛАЙХЫН ЗАМААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
УОК: ГҮНТИЙН ДАВААНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСАН
Хүүхэд хулгайлах гэж оролдсон этгээдийг баривчилжээ
- schedule 2017 оны 3 сарын 10
- chat_bubble 0
Хүүхэд хулгайлахыг завдсан дүрс бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгажбайгааг бид өчигдөр мэдээлсэн. Сүхбаатар дүүргийн цагдаа нар хүүхэд хулгайлах гэж байсан этгээдийг тогтоож, байцаалт авч эхэлсэн байна.
Энэ сарын 7-ны өдөр нэгэн дунд сургуулийн сурагч хүүхдийг үл таних эрэгтэй хүн аманд нь бор зүйл чихэн, хүчээр хулгайлж авч явахыг завдсан гэх тайлбартай дүрс бичлэг олон нийтэд тархсан юм.
Гудамжны камерт бичигдсэн дүрс, байрлал, цагаар нь шалгаж үзэхэд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хороололд болсон нь тодорхой болжээ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар хүүхэд хулгайлах гэж оролдсон этгээдийг хэн болохыг тогтоож, мэдүүлэг байцаалт авч эхэлсэн байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?