Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэх болов уу?
- schedule 2017 оны 3 сарын 9
- chat_bubble 0
УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсан билээ.
Тэрээр гуравдугаар сарын 7-ны 16 цагт АТГ-т очиж өгсөн мэдээлэлдээ тайлбар өгчээ. Тэгэхээр хуулийн дагуу буюу 19 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх юм.
АТГ-ын мөрдөн байцаагч ямар санал прокурорт илгээхийг, прокурор түүнийг нь хэрхэн шийдвэрлэхийг хүн бүхэн анхааралтай ажиглаж байна.
Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Рио Тинто” компани болон Мүүнийн шашинтнуудаас авлига авсан байж болзошгүй гэж үзэж холбогдох баримтуудыг АТГ шалгуулахаар өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Рио Тинто” компани болон Мүүнийн шашинтнуудаас авлига авсан байж болзошгүй гэж үзэж холбогдох баримтуудыг АТГ шалгуулахаар өгсөн юм.
Тодруулбал түүний илгээсэн баримтуудад 2012 онд Ц.Элбэгдорж “Оюу Толгой” компанийн Brain Marsden гэгчтэй Р13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 360 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж 3 сая хүртэл америк доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан...” хэмээсэн юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...