Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт гемодиалезийн тасагтай боллоо
- schedule 2017 оны 3 сарын 7
- chat_bubble 0
Тайванийн Засгийн газар болон Тайвань Улсад байдаг Төвд Монголын хорооны санхүүжилтээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Дэлэгийн нэрэмжит Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 55 мянган ам.долларын үнэ бүхий хиймэл бөөрний аппарат, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч Гемодиалезийн тасгийг нээсэн байна.
Нээлтэнд Тайвань Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Dung,Yao-Shu, Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Тайпей эмнэлгийн ерөнхий эмч Jiin-Chyr HSU тэргүүтэй нар оролцжээ. Мөн Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, НХХ-ийн дарга С.Амраа, ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр, АНЭ-ийн дарга Д.Доржготов тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү тасгийг нээхээс өмнө Тайванийн Тайпей төв эмнэлэгт АНЭ-ийн эмч мэргэжилтнүүдийг ОНХС-ийн санхүүжилтээр гемодиалезийн чиглэлээр сургасан байна. Энэ нь бөөрний архаг дутлын улмаас Улаанбаатар хот болон Ховд аймгийн БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтнүүдийг өөрийн аймгийн эмнэлэгтээ эмчлүүлэх боломж олгож байгаа юм.
Тус төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Ховдын БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөн А.Б болон О.Ц нарыг АНЭ-ийн Гемодиалезийн тасагт хэвтүүлж эмчилгээнд нь шууд оруулжээ.
Цаашид зөвхөн Увс аймгийн хэмжээнд бус баруун аймгуудад тухайн өвчнөөр өвчилсөн ард иргэд чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдсэнд Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн төдийгүй Увсын ард түмэн баяртай байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...