Хоёр нүүртэй хүү
- schedule 2017 оны 2 сарын 24
- chat_bubble 0
Хятадын найман настай Канг Канг /Kang Kang/ хүү хоёр нүүртэй мэт харагддаг маш ховор өвчтэй төржээ.
Хүүгийн ээж И Лианси /Yi Lianxi/ 23 настай байхдаа түүнийг төрүүлсэн байна. Жирэмслэлтийн хугацаанд нэг бус удаа хэт авиан оношлогоо хийлгэхэд ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Харин төрөхөд нь эх барьж авсан эмч нар түүнийг хараад шоконд орсон байна.
Эмч нар хүүг ээжид нь үзүүлэхээс хүртэл татгалзсан гэнэ. Мөн “шинэ төрсөн хүүхдээсээ татгалзах”-ыг ойр дотныхонд нь зөвлөсөн байна. Гэвч эцэг эх нь ийм алхам хийхийг зөвшөөрсөнгүй. Тэдний гэр бүл хятадын бөглүү тосгонд амьдардаг бөгөөд хүүг төрснөөс хойш тосгоныхон нь тэднээс цээрлэх маягтай цэрвэдэг болсон гэнэ.
2010 онд орон нутгийн телевизийнхэн хүүгийн тухай нэвтрүүлэг бэлдэж цацсанаас хойш олон нийт түүний тухай мэддэг болсон аж. Хүүгийн нүүрэнд хагалгаа хийлгэхийн тулд гэр бүлийнхэн нь мөнгө цуглуулах хэрэгтэй болжээ. Эмч нар хүүгийн гавлын ясны ихэнх хэсгийг дахин сэргээж, байх ёстой газарт нь ахин суурилуулж, илүүдэл зөөлөн эдийг авах зайлшгүй шаардлагатай гэж зөвлөсөн байна.
Эх сурвалж: www.TODAY.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...