“Улаан мөнгөн ус” зарах гэж байсан этгээдүүдийг илрүүлсэн байна
- schedule 2017 оны 2 сарын 21
- chat_bubble 0
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “Улаан мөнгөн ус” гэх зүйлийг онц их хэмжээний төгрөгөөр гадаад улсын иргэдэд худалдан борлуулах гэж байна гэсэн мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу тус хэлтсийн алба хаагчид 2017 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр шалгалт хийжээ.
Энэхүү шалгалтаар Улаанбаатар хотын харьяат Г нь бусадтай бүлэглэн 3 ширхэг шилэн савтай улаан мөнгөн ус гэх зүйлүүдийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай автомашинд авч явсан үйлдэл илэрсэн байна.
Мөн Улаанбаатар хотын харьяат Б, Э нар нь бусадтай бүлэглэн улаан мөнгөн ус гэх ягаан өнгийн эд зүйлийг худалдан борлуулахаар Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Скай” худалдааны төвийн авто зогсоол дээр худалдан борлуулахаар улсын дугаартай автомашинд авч явсан үйлдлийг илрүүлжээ.
Улаан мөнгөн ус борлуулах авч явсан нийт 5 автомашинтай 15 иргэнийг баривчилж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...