“Рио Тинто” Монгол компанийн газрыг булаажээ
- schedule 2017 оны 2 сарын 21
- chat_bubble 0
Энэ хэрэг бүр 2010 оноос эхтэй. Монголд төдийгүй дэлхийд том тооцогдох уурхай гэгдэх Оюутолгойнхон 2010 оны арваннэгдүгээр сараас эхлэн Монголын компанийн тусгай зөвшөөрөлтэй газарт дайран орж, гүний усны худаг, байгууламжаа барьж эхэлжээ. Тухайн үедээ Монгол компанийнхан тэдэнд анхааруулан хууль журмаа сануулсан ч Оюутолгойнхон хүч түрэн говийн уурхайн хувьд зүрх нь болсон гүний усны байгууламжаа барьж босгон эдүгээ хүртэл эзэн нь юм шиг ашигласаар байгаа.
Монголын үндэсний компанийн лицензтэй газарт хүч түрэмгийлсэн энэ хэрэг шүүх хуулийн байгууллагаар шат дараалан явсаар саяхан буюу 2017 оны нэгдүгээр сарын 12-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэн Монголын компанийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргажээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү!
Эх сурвалж: WWW.INFOMONGOL.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...