Шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо
- schedule 2017 оны 2 сарын 20
- chat_bubble 0
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility”-ийг хэрэгжүүлэхээр тохирсонтой холбогдуулан төр засгаас гурван үндсэн бодлогыг хэрэгжүүлэхээр болжээ. 1.Төсвийн бодлого авч хэрэгжүүлнэ. 2. Мөнгөний бодлогод бид цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 3. Банкны салбарын бодлогыг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Төсвийн бодлогын хүрээнд эхний ээлжинд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 7-8 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр байна.
Үүний нэг нь шатахууны онцгой албан татварыг 2016 оны төгсгөлд нэг, 2017 он гараад хоёр удаа бууруулсан уг тогтоолыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 109 дүгээр тогтоолоор буурсан хэмжээгээр, 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 166 дугаар тогтоолоор буурсан хэмжээгээр буцааж нэмэгдүүлэх шаардлага үүссэн явдал юм.
Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн хоёр жилд урьд өмнө байгаагүйгээр хямдарч байхад манай улсад шатахууны үнэ буурсан удаагүй. Харин Засгийн газрын дээр дурсан хэд хэдэн шатахууны онцгой албан татварыг бууруулсан тогтоолын тухайд шатахуун импортлогчид “Жижиглэнгээр борлуулах шатахууны үнийг өсгөхгүйн тулд хийсэн зохицуулалт хэмээн тайлбарлаж байсан. Хэрэв зээ энэ зохицуулалтыг хийгээгүй бол шатахууны даруй литр тутамд 100-130 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс сэргийлж Засгийн газраас татварыг багасгасан хэмээж байгаа. Үүнийг батлаж шатахуун импортолдог 15 компанийн эрх ашгийг хамгаалдаг “Газрын тосны бүтээгдэхүүний импортлогчдын холбоо” ерөнхийлөгч н.Батбаяр өдөрт тутмын сонинд нэгэнтэй тодруулга өгч байв.
Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ буурсантай зэрэгцэн манайд валютын ханш эсрэгээрээ өсч байсан үе. Нефть импортлогч компаниудыг санхүүгийн алдагдалд оруулахгүйн тулд Засгийн газраас мөн л онцгой албан татварыг тонн тутамд хэдэн зуун мянган төгрөгөөр нь буулгасан.
Ингэж сайн харж үзэж байхад тэд үнээ буулгаагүй. Харин ч онцгой албан татварыг дахин хөнгөлөх тухай саналууд тал талаас гарч эхэлсэн. Байдал ийм л байна. Тэгэхээр бидний хэрэглэдэг шатахууны үнэ ойрын үед нэмэгдэх нь.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...