”Самсунг” группийн дэд ерөнхийлөгчийг баривчлалаа
- schedule 2017 оны 2 сарын 19
- chat_bubble 0
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-тэй холбоотой авилгалын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албанаас "Самсунг" группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ийг өнөөдөр баривчилжээ.
Тэрээр “Samsung Electronics” группын өв залгамжлагч юм.
Хоёр охин компанийг нэгтгэхэд улс төрийн дэмжлэг авахын тулд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силийн удирдаж байсан ашгийн бус сангуудад хандив нэрийдлээр хээл хахууль өгсөн гэж түүнийг буруутгаж байгаа юм байна.
Ерөнхийлөгч Пак болон түүний найз Чой овогттой холбоотой улс төрийн дуулиан шуугианыг мөрдөн шалгаж буй тусгай прокурорын гаргасан хүсэлтийг шүүх авч хэлэлцээд ийнхүү түүнийг баривчлах зөвшөөрөл өгчээ.
"Самсунг" группийг түүний өвөө 1938 онд байгуулж үргэлжлүүлэн аав нь удирдаж байсан юм.
Өнөөг хүртэл түүний өвөө болон аав нар нь хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож, тэнсэн харгалзах ял авч байсан өнгөрсөн 79-н жилийн хугацаанд хэн нь ч баривчлагдаж байгаагүй ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...