Замын цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгтнүүдийг илрүүлжээ
- schedule 2017 оны 2 сарын 16
- chat_bubble 0
Цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд Хэнтий, Дорноговь аймгуудаас малын хулгайгаар эрэн сурвалжлагдаж байсан 2 тээврийн хэрэгсэлтэй, 5 этгээдийг илрүүлж, харъяалалын дагуу Баганхангай дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
Энэхүү үйл ажиллагааг Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Д.Даштогтох, цагдаагийн дэд ахлагч М.Энхтүвшин нар нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн байна.
Мөн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Оргил-Өөд нь H.Sonata-4 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х нь жолоочийг автомашины суудлын бүсээр хоолойг нь боож ухаан алдуулсан байсан хэргийг таслан зогсоожээ.
Хэрэгтнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...