Эмийн аюулгүй байдлаараа Шинэ Зеланд дэлхийн жишиг улс болжээ
- schedule 2017 оны 2 сарын 15
- chat_bubble 0
Азийн хөгжлийн банк эмийн зохицуулалтыг шийдвэрлэхээр манай улсад төсөл хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын байнгын хорооны зарим гишүүд болон холбогдох албаны хүмүүс Шинэ Зеланд Улсад ажлын айлчлал хийж байна.
Шинэ Зеланд Улс 1998 онд бие даасан эмийн Агентлаг байгуулснаар чанартай, аюулгүй эмээр ард иргэдээ хангаж, энэ чиглэлээр дэлхийн загвар улс болжээ.
Ард иргэдээ чанар, аюулгүй байдлыг хангасан, баталгаатай эмээр хангах зорилго бүхий, бие даасан, хараат бус байгууллагатай болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг.
Судалгаанаас үзэхэд зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлдэг байна.
Шинэ Зеланд Улсын иргэд авч хэрэглэж буй эмийнхээ чанарт огтхон ч эргэлздэггүйн зэрэгцээ Англи, Австрали, Америкийн иргэдээс 10 дахин их эм хэрэглэдэг байна. Иргэдийн дунд нийтлэг хэрэглэдэг эмийн худалдааг улс нэгдсэн журмаар хийсний үр дүнд үнийг нь буулгаж чадсан байна. Эмийн чанар, аюулгүй байдал хяналтын тогтолцоог бүрдүүлж чадсанаар ийм үр дүнд хүрчээ.
Манай улсын хувьд эм, эмийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...