ОУДХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Диксон ажиллана
- schedule 2017 оны 2 сарын 14
- chat_bubble 0
Олон Улсын Даатгалын хяналтын байгууллагын холбоо /IAIS/-ны дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ӨАБНУ-ын банкнаас бусад салбарын төрийн зохицуулагч байгууллага болох Financial Services Board-ийн даатгалын зохицуулалт, хяналт хариуцсан дэд дарга Ж.Диксон тодорлоо.
Тэрээр ӨАБНУ-ын даатгалын зохицуулалт, хяналтыг эрсдэлд суурилсан болон үр дүнд чиглэсэн хандлага руу шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж, гүйцэтгэсэн хүн юм.
Мөн олон улсын “Хамтран хэрэгжүүлэх загварын бүтэц”, “Access to Insurance Initiative” зэрэг байгууллагыг санаачлан, үүсгэн байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар нь ажиллахдаа хүртээмжтэй ба хариуцлагатай даатгалыг бий болгоход чиглэгдсэн олон ажил хийжээ.
Түүнчлэн 2009 оноос IAIS-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, 2012 оноос Хэрэгжүүлэх хорооны дарга зэрэг Холбооны хэд хэдэн удирдах албан тушаалыг давхар эрхэлж байсан байна.
Ж.Диксоныг энэ оны арваннэгдүгээр сарын 03-нд Малайз Улсад зохион байгуулагдах IAIS-ийн жилийн хурлын үеэр албан ёсоор Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...