Улсын нэгдсэн төв эмнэлэг уртасгасан цагаар иргэдэд үйлчилж байна
- schedule 2017 оны 2 сарын 7
- chat_bubble 0
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор Улсын нэгдсэн төв эмнэлэг нь амбулатори, оношлогооны тасгууд хоёрдугаар сарын 1-нээс оройн 20 цаг хүртэл өдөр бүр хоёр ээлжээр ажиллаж байна.
Уртасгасан цаг буюу 20:00 хүртэл 10 кабинет эмчилгээ, оношлогоо хийж, иргэдэд үйлчилж байгаа.
Тодруулбал, Бөөрний эмгэг судлалын кабинет, Зүрхний цахилгаан бичлэг, Зүрхний эмгэг судлалын кабинет, Зүрхний эхо, Мэдрэлийн эмгэг судлалын кабинет, Ходоодны дуран, Ерөнхий мэс заслын кабинет, Хэвлийн эхо, Нүдний эмгэг судалын кабинет, Урологи, Уушигны эмгэг судлалын кабинет, Чих, хамар хоолойн кабинет, Элэг цөсний кабинет, Эрүү нүүрний мэс заслын кабинет, Элэг цөсний кабинет, Эрүү нүүрний мэс заслын чиглэлийн эмчилгээ оношлогоог үйлчлүүлэгчдэд үзүүлж байна.
Энэ хоёрдугаар сарын 1-4-ний өдөр тусламж үйлчилгээг:
• 02.1 ---- 164 хүн Нийт цаг авсан: 629
• 02.2 ---- 173 хүн Цагтаа ирсэн: 556
• 02.3 ----- 118 хүн Ирээгүй: 73
• 02.4 ------142 хүн Лавлагааг: 452 хүнд өгчээ.
Улсын нэгдсэн төв эмнэлэг нь 2013 онд анх энэ ажлын санаачлан хэрэгжүүлж байсан туршлагатай гэнэ.
Энэхүү үйлчилгээний үр дүнд:
• Хүлээлгийн тоо өнөөдрийн байдлаар өссөн үзүүлтийг харахад нэг талаас иргэдийн дунд өвчлөл их байгааг харуулж байна.
• Нөгөө талаас эмнэлгийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар ажиллуулж байгаа нь эрүүл мэнддээ цаг гаргаж амжихгүй явдаг иргэдэд боломж бий болсон байна.
• 21 аймаг, хот суурингаас ирэх өвчтнүүд олон хоног хүлээж дугаарлах нь багасах юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...