“Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт” зохиож байна
- schedule 2017 оны 1 сарын 17
- chat_bubble 0
Замын цагдаагийн газраас “Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээ зохиож байна.
Энэхүү арга хэмжээ нь улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага", МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн II хавсралтын 5 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлтэй юм.
Мөн тус хяналт, шалгалт нь автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг арилгуулах зорилготой юм.
Тэрчлэн хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангахад энэхүү арга хэмжээ чиглэж байгаа аж
Эрхэм жолооч Та орой үдэш авто замын хөдөлгөөнд оролцж байгаа бол өөдөөс ирж яваа автомашиндаа гэрлээ завал шилжүүрэй.
Хурц гэрэлд гялбах аюултай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...