Мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулдаггүй, бутрах аюултай
- schedule 2017 оны 1 сарын 17
- chat_bubble 2
Манай улсад хэрэглэгдэж байгаа мотоциклийн 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикль байгаа гэсэн судалгаа байна. Мотоцикль нь зориулалтаасаа хамааран засмал, бартаат замын болон уралдааны гэсэн олон төрөл байдаг байна.
Харин манай улсын хувьд хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан нөхцөл болж байгаа аж.
Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, тэр ч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна.
Тодруулахад, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдаг аж.
Тиймээс иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө сонголтоо зөв хийж, аюул ослоос ангид байж, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
Бүхнээс илүү үнэтэй нь Та болон Таны гэр бүл юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...