Хүрэх газраа хүрч л таараа, хурдаа бүү хэтрүүл
- schedule 2017 оны 1 сарын 13
- chat_bubble 0
Замын цагдаагийн бие бүрэлдэхүүн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Өчигдөр /2017-01-12/ Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 262 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна.
Эдгээрээс зам тээврийн ослын 212 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Орон нутагт зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2 бүртгэгджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг баруун турууны замд H.Starex маркийн автомашины жолооч Б нь замын хайс мөргөж, зорчигч З нарын 2 хүн гэмтсэн.
Мөн орон нутагт тухайлбал, Булган аймгийн Баяннуур сумын нутаг Бага Агт гэх газрын шороон замд N.Wingroad маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч Б-н амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...