Элчин сайд Ш.Дуппел Олон улсын эрчим хүчний бага хуралд манай ГХ, ЭХ-ний сайдуудыг урьсан урилгыг гардуулав
- schedule 2017 оны 1 сарын 13
- chat_bubble 0
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 1 дүгээр сарын 12-нд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ш.Дуппелыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, 2016 оны арваннэгдүгээр сард хуралдсан хоёр орны Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний хүрээнд германы тал хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлэв.
Элчин сайд Ш.Дуппел энэ оны гуравдугаар сард ХБНГУ-ын Берлин хотноо болох Олон улсын эрчим хүчний бага хуралд манай Гадаад харилцааны сайд, Эрчим хүчний сайд нарыг урьсан урилгыг гардуулав. Талууд хоёр орны соёл, боловсролын салбарын харилцаа болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...