Ж.Батзандан: Тавантолгойг луйвардах гэж байж мэднэ
- schedule 2017 оны 1 сарын 13
- chat_bubble 0
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчид нь буцаасан. Хуулийн төсөл буцсантай холбоотой УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Засгийн газар Олон улсын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар УИХ-аар хэлэлцдэг байсан асуудлын жагсаалтаас олон улсын гэрээны асуудлыг гаргах гэж байсан. Үүний цаана стратегийн орд, Монголын үндэсний баялаг, газрын хэвлийн баялгийг хэдхэн гэр бүл авах гэсэн санаархал явж байна гэж бид хардаж байгаа. Хэрэв энэ хууль батлагдсан бол Тавантолгойг Хятадын аж ахуй нэгжид маш бага үнээр зарж мэдэх юм.
Цаашид ийм луйвар хийх гэж оролдвол 3 сая хувьцаа эзэмшигч, Тавантолгой компанийн ажилчид эсэргүүцэн тэмцэх болно. Ардчилсан намаас сонгогдсон гишүүд намын даргын сунгаад анхаарал хандуулсан байдлыг далимдуулж Тавантолгойг луйвардах санаархлаа зогсоохыг МАН-ын нөхдүүдээс шаардаж байна. Олон улсын гэрээний тухай хуулийг баталж байгаад олон луйвар хийсэн. Одоо Тавантолгойг луйвардах гэж байж мэдэх юм” гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...