Агаарын бохирдлын төлбөрийг хэн төлөх ёстой вэ?
- schedule 2017 оны 1 сарын 13
- chat_bubble 0
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиас танилцуулж байна.
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар агаар бохирдуулагч этгээдэд агаарын бохирдлын төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.
Агаарын бохирдлын төлбөр төлөгч хуулийн дагуу дор дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна. Үүнд:
1.түүхий нүүрс олборлогч;
2.органик уусгагчийг үйлдвэрлэгч;
3.органик уусгагчийг импортлогч;
4.автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч;
5.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч;
6.агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.
Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч нь агаарын чанарын мэргэжлийн албатай хамтран төлбөр төлөгчийн ашиглаж байгаа агаарын бохирдлын эх үүсвэрийн нэр, байршил, улсын бүртгэлийн дугаар, төрөл, тоног төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалтын хугацаа болон бусад шаардлагатай гэж үзсэн мэдээллийн
Агаарын бохирдлын төлбөр ногдох зүйл
1.Олборлосон түүхий нүүрс, үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагч, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдалд агаарын бохирдлын төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна.
2.Төлбөр ногдуулах органик уусгагчийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээгээр нь бүлэглэх ангиллыг суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, автобус, ачааны автомашины даацаас хамааруулан тогтоох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
4.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
5.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина./ АБТТухай хуулийн 5.5/
6.Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн улсын төсөвт төлнө.
7.Гэм буруутай этгээд АБТТухай хуулийн 5.5-д заасан хохиролд агаарын бохирдлын нөхөн төлбөр төлсөн нь түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Төлбөр ногдуулах биет нэгж
Төлбөрийг тооцоход дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:
1.түүхий нүүрсийг олборлоход килограммаар;
2.органик уусгагчийг үйлдвэрлэх, импортлоход килограммаар;
3.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг граммаар;
4.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлыг килограммаар.
Төлбөрийн хувь, хэмжээ
1.Олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
2.Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн төлбөрийн хувь, хэмжээг органик уусгагчийн килограмм тутамд 10-30 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараахь байдлаар тогтооно:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал |
CO2 хийн ялгарал (г/км) |
Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/ |
A |
121-180 |
1800 |
Б |
181-250 |
2100 |
В |
251-350 |
3500 |
Г |
351-500 |
5000 |
Д |
501-750 |
7500 |
Е |
751-ээс дээш |
9500 |
4.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг килограмм тутамд 1-10 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
1.Түүхий нүүрсийг гүн боловсруулах замаар үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан шинэ төрлийн түлш үйлдвэрлэсэн тохиолдолд боловсруулсан нүүрсний хэмжээгээр төлбөрөөс чөлөөлнө.
2.Нэгж километр зайд явахад 120 грамм болон түүнээс бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг автотээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.
3. АБТТухай хуулийн 7.3-т заасан А-Б ангилалд хамаарах автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төлбөрийг тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг үйлдвэрлэснээс хойшхи эхний 4 жилд чөлөөлнө.
4.Үр тарианы комбайн, хөдөө аж ахуйн зориулалттай гинжит тракторыг төлбөрөөс чөлөөлнө.
5.Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог болон эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.
Төлбөр төлөх, тайлагнах
1.Төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө.
2.Төлбөр төлөгч нь үйлдвэрлэх, импортлох органик уусгагчид ногдох төлбөрийг химийн хорт болон аюултай бодис импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахын өмнө харьяалах татварын албанд төлнө.
3.Төлбөр төлөгч нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх бөгөөд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь агаарын бохирдлын төлбөр төлсөн тухай тэмдэглэлтэй байна.
4.Төлбөр төлөгч нь Агаарын тухай хуулийн 10.1-д заасан агаарын чанарын мэргэжлийн албаны дүгнэлтийг үндэслэн агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс тухайн жилд агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисд ногдох төлбөрийг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд төлнө.
5.Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:
5.1.сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор аймаг, нийслэлийн татварын албанд;
5.2.аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;
5.3.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15-ны дотор гаргаж агаарын чанарын мэргэжлийн албанд ирүүлнэ.
Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
1. АБТТухай хуулийн 5.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг арилгуулаагүй, агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулаагүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
2. АБТТухай хуулийн 5.5-д заасан агаарын бохирдлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээд төлөөгүй бол уг төлбөрийг төлүүлж, түүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг есөөс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
3.агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл болон агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээг нуун дарагдуулсан, худал мэдээлэл өгсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуй нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
АБТТухай хуульд заасан төлбөр төлөгчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг Татварын ерөнхий хуулиар зохицуулна.
Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
АБТТухай хуулийн 5.5 -д заасан үүргийг биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
АБТТухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг 2 дугаар сарын 15 дуустал хүлээн авна.
ХХОАТТХ-ийн дагуу орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ.
ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.
Мөн хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.
Албан татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийн тулд өөрийн албан ёсоор бүртгэлтэй амьдран суудаг нутаг дэвсгэрийн татварын албанд хандан тайлангаа, доорх бүрдүүлэх материалын хамт хүргүүлнэ.
Албан татвар төлөгч татварын албанд бүртгүүлэн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авахдаа 2% зураг цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт, дэвтрийн үнэ 500 төгрөгтэй ирэх ба бүртгэл хийлгэсний дараа татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг авна.
Татварын цахим систем e-tax.mta.mn -рүү нэвтэрч ТБ-06/А/ тайлангийн маягт,ТБ-06/б/ тайлангийн мэдээний хамт бөглөн цахимаар илгээх ба тайлан, мэдээ тус бүрийг 2 хувь хэвлэн, татварын албанд хандсан Албан татварын илүү төлөлт баталгаажуулах хүсэлт, санхүүгийн асуудал хариуцсан нэгжид хандсан Буцаан олголт авах хүсэлтийн хамт нэгдсэн загварын дагуу гарган бусад бүрдүүлэх материалын хамт харьяа татварын албанд хүргүүлнэ.
Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтэдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.
1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
3. Хүсэлт
4. Иргэний үнэмлэх, хуулбар
5. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
6. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар
8. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
9. Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,
10. Хөрөнгийн үнэлгээний тайлан
11. ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт
12. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтэдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.
1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
2. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
3. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
4. Хүсэлт
5. Иргэний үнэмлэх, хуулбар
6. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
7. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
3. Хүсэлт
4. Хүүхдийн төрсний болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
3. Хүсэлт
4. Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу Драгон, Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...