Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцлаа
- schedule 2017 оны 1 сарын 11
- chat_bubble 0
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Ө.Энхтөр 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг хүлээн авчээ.
Тэрээр хариуг нь шууд өгөх боломжтой санал хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариуг өгч, ЗЦА-ны алба хаагч нарт тодорхой ажлын үүрэг чиглэл өглөө.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, Дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ч.Болдбаатар нар оролцлоо.
Мөн Санхүү хангамжийн газрын Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар, Санхүү хангамжийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Алтансүх, замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул нар оролцсон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...