Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллана
- schedule 2017 оны 1 сарын 11
- chat_bubble 0
Дуурь бүжгийн эрдмийн театр нь уг хөтөлбөрт зориулан сар бүр сонгодог урлагийн тоглолтуудыг хүүхдүүдэд зориулан цувралаар зохион байгуулна. Уг ажлын хүрээнд НХГБХГ-ын дарга Я.Байгалмаа ДБЭТ-ийн захирал Ч.Мөнхзул, тус театрын Уран сайхны удирдагч МУАЖ А.Дашпилжээ нар ажил хэргийн уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Хүүхдэд урлагийн боловсрол олгох уг хөтөлбөрийн нээлт нь 2017 оны 01-р сарын 07-ны өдрийн 17.00 цагт ДБЭТ-т зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээнд тус театрын болон НХГБХГ, НБГ-ын удирдлагууд оролцлоо. Мөн энэ өдөр хүүхдийн тоглолтын хөтөлбөрийн нээлтийн тоглолтыг Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дууриар эхлүүллээ.
Нээлтийн тоглолтыг Нийслэлийн халамж, асрамжийн төвүүдийн 300 орчим хүүхдүүд үзэн сонирхож, нэг оройг урлагийн орчинд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлсэн арга хэмжээ болж өнгөрлөө. Сонгодог урлагийн үзэгчдийг багаас нь бэлтгэх, хүүхдийг урлагаар дамжуулан хүмүүжлийн эерэг чанаруудыг төлөвшүүлэх зорилттой хөтөлбөрийн хүрээнд хийх тоглолтоо монголын үндэсний өв, соёлын нэгээхэн хэсэг морин хуурийн домгоос сэдэвлэсэн Монголын сонгодог бүтээлээр нээлээ.
Бид уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр сонгодог урлагийн бүтээлээр дамжуулан хүүхдэд гоо зүйн боловсрол олгох, бие хүний эерэг төлөвшлийн суурийг тавих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...