Албадан эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааг шилжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ
- schedule 2017 оны 1 сарын 10
- chat_bubble 2
“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар оруулж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль” 2003 оны арваннэгдүгээр сарын 7-нд батлагдаж 2013 оны долоодугаар сарын 5-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, УИХ-аар батлагдан 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж байна.
Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу архи хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон этгээдийг цагдаагийн алба хаагч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч байгаа нь согтуу этгээдүүд иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нийтлэг эрх ашгийг хөндөх болсон.
Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар нийгмийн хэв журмыг сахиулах хуулийн зорилт бодит утгаар хэрэгжиж, эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч, тусламж үйлчилгээний чанар хүртээмжид эергээр нөлөөлөх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...