С.Зориг-Ш.Отгонбилэгийн хамгаалагч-галын хэрэг
- schedule 2017 оны 1 сарын 9
- chat_bubble 0
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 24-25 жилийн ял аваад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Эрдэнэт хотод чимээгүй жагсаал хийж, харин албаныхан хэргийн захиалагчийг нягтлан шалгаж байгаа гэх зуур олон нийтийн эргэлзээ арилахгүй л байна. Ц.Амгаланбаатар нарын хэргээс захиалагчийнх нь хэргийг тусгаарлан шалгаж байгаа гэх даруйд захиалагчийг нь олоогүй байж хэргийг захиалгат гэж яллаж болдог юм уу гэсэн асуулт гарч ирсэн. Тэгвэл энэ талаар:
Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал
-Хэргийг бүхэлд нь тал бүрээс нь шалгаад "захиалгаар алсан" гэдэг нь нотлогдсон гэж үзээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх "тогтоогджээ" гэж дүгнээд ял шийтгэл оногдуулсан. Харин захиалагч, зохион байгуулагчид холбогдох хэрэгт нэмж шалгах зүйл байгаа учраас тусгаарлан шалгаж байна гэж news.mn сайтад өгсөн ярилцлагадаа тайлбарласан байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү!
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...