МХЕГ-аас гүйцэтгэлийн хяналт хийлээ
- schedule 2017 оны 1 сарын 6
- chat_bubble 0
Шинэ жилийн баярын үед борлуулахаар нийлүүлсэн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдах, хадгалах нөхцөл, хугацаа зөрчигдсөнөөс шалтгаалан үүсч болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор МХЕГ-аас гүйцэтгэлийн хяналт шалгалтыг явууллаа.
Хяналтанд хүнсний худалдааны хоёр объект хамрагдсанаас хяналтаар гурван зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчлүүдийг тус газрын хяналтын ажилтан арилгууллаа.
Энэхүү хяналтын явцад “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 8.2.2 /хүнсний түүхий эд бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага болон аюулгүйн үзүүлэлтийг хангаагүй, буруу шошголсон хуурамч бүтээгдэхүүн болохыг хяналт шалгалтаар тогтоосон/ заалтыг үндэслэн хадгалалтын горим алдагдсанаас чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хоёр нэр төрлийн 14 ширхэг, 25200 төгрөгийн дүпү, нэг нэр төрлийн 1,7 кг 14900 төгрөгийн хиам, үйлдвэрлэсэн хугацаа тодорхой бус 2 нэр төрлийн 13 ширхэг 244500 төгрөгийн бялууг худалдааны лангуунаас бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...