СОНЖОО: Та хэн бэ?
- schedule 2016 оны 11 сарын 23
- chat_bubble 0
Өөрийгөө хамгийн аз жаргалтай мэт санах мөч байхад бvх зvйлд сэтгэл ханамжгvй байх өдөр ч бас бий. Амьдралын тухай мэдрэмж таны тусгалд хэрхэн тусдаг вэ?
1. Туулж өнгөрvvлсэн жилvvдийнхээ талаар бодохдоо та хэрхэн дvгнэдэг вэ?
А. Сайнаасаа муу нь давамгай байж дээ.
Б. Муугаасаа сайн нь илvv байжээ.
В. Бvгд маш сайн байжээ.
2. Ажлын өдрийн эцэст та…
А. Өөртөө сэтгэл ханамжгvй байдаг.
Б. Өдрийг илvv өнгөрvvлж болох байж дээ гэж боддог.
В. Сэтгэл хангалуун унтахаар хэвтдэг.
3. Толинд хараад…
А. Цаг хугацаа ч өршөөлгvй юм даа!
Б. Тийм ч муугvй шvv!
В. Бvгд сайхан байна шvv!
4. Танилуудын чинь нэг сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон тухай мэдээд та…
А. “Надад аз тохиох биш дээ!”
Б. “Би яагаад хожиж болохгvй гэж“
В. “Нэг өдөр би ч бас хожино доо!”
5. Сониноос ямар нэг хэрэг явдлын тухай уншаад та…
А. “Надад ч бас тохиолдоно доо!”
Б. “Азаар энэ гай намайг тойрч дээ”.
В. “Сэтгvvлчид санаатай хэтрvvлэг оруулжээ”
6. Өглөө босохдоо ихэвчлэн:
А. Юуны ч тухай бодохыг хvсдэггvй.
Б. Ирэх өдөр намайг юу хvлээж байгаа бол гэж боддог.
В. Шинэ өдөр эхэллээ, шинэ сонин зvйл болж магадгvй хэмээн сэтгэл хангалуун байдаг.
7. Та найз нөхдийнхөө тухай юу боддог вэ?
А. Тэд миний бодсон шиг тийм сонирхолтой, уриалагхан биш.
Б. Мэдээж тэдэнд дутагдал байдаг ч ерөнхийдөө тэднийг тэвчиж болно.
В. Гайхалтай хvмvvс!
8. Таны жин 4 - 5 кг-аар нэмэгдсэн бол…
А. Сандарна.
Б. Үvнд айгаад байх зvйл алга гэж бодно.
В. Тэр даруй хоолны дэглэм барьж биеийн тамираар идэвхтэй хичээллэнэ.
9. Сэтгэл санаагаар унасан vедээ:
А. Хувь заяагаа хараана.
Б. Оройноос өглөө дээр гэдгийг санана.
В. Хөгжиж зугаацахыг хичээнэ.
Үр дvн:
“А” хариултыг илvvтэй сонгосон бол:
Хувь заяа таныг азгvй нэгэн болгож гэж та vздэг ч заримдаа vvгээрээ бардамнадаг. Ингэх хэрэг байна уу? Олон нийтийн дунд хөгжилтэй өөдрөг хvмvvстэй цагийг өнгөрvvлэхийг хичээ.
“Б” гэсэн хариултыг илvvтэй сонгосон бол:
Аз ба азгvйдэл таны хувьд 50:50 гэсэн утгаар илэрхийлэгдэж байна. Дийлэнх хувийг өөрийнхөө тусын тулд байлгахыг хvсвэл учрах хvндрэлээс шантрахгvй байхыг хичээ.
“В” гэсэн хариултыг илvvтэй сонгосон бол:
Та эргэлзээ төрvvлэм аз жаргалтай амьдралтай, баяр баясгалантай хvн юм. Гэхдээ та болж байгаа бvхэнд хэтэрхий өнгөц хөнгөн хандаж байгаа юм биш биз? Өөрийгөө ухаалгаар дvгнэхэд илvvдэхгvй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...