Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааны тортогжилт, хорт бодисын хэмжээнд шалгалт хийжээ
- schedule 2016 оны 10 сарын 25
- chat_bubble 0
Монгол улсын “Автотээврийн тухай хууль”, “Бензин хөдөлгүүртэй автомашин – утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ”: MNS 5013-2009, “Дизель хөдөлгүүртэй автомашин - Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5014-2009, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартуудыг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгүүрээс ялгарч байгаа утааны тортогжилт, хорт бодисын хэмжээ стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгаад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтыг өнгөрсөн долоо хоногт /2016.10.12-21/ Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Тумбааш, Д.Долгорсүрэн, Б.Дэмчигсүрэн, С.Оюун-Эрдэнэ, Б.Цэрэндулам, О.Мөнхжаргал, Б.Одгэрэл, Д.Ганбаатар, Техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогч инженер Б.Мөнхбат, Цэвээнжав, Сумъяа нар хийжээ.
Энэхүү шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар Замын цагдаагийн газрын Facebook хуудаснаа:
Нyundai маркийн Starex загварын 6168 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Намхайбат нарын 12 хүний бүрэлдхүүнтэй БЗД, БГД, СХД, СБД, ЧДүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ гүйцэтгэж байгаа их багтаамжийн автобусанд хийж гүйцэтгэсэн.
Шалгалтаар их багтаамжийн 62 автобус, ачааны 2 тээврийн хэрэгсэл хамрагдаж 33 зөрчил дутагдал илэрсэн.Үүнд:
Гбус ХХК-3/23-028, 23-003, 23-008/, ЗТНэгтгэл ОНӨААТҮГ/1-001/, Автотерминал ХХК /9/, Тэнүүн-Огоо ХХК /8/, Тэнүүндэлгэр ХХК /5/, Эрдэмтранс ХХК /7/, нийт 62 автобуснаас 31 буюу 50 хувь, мөн ачааны хоёр тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна.
Харин авсан арга хэмжээ:
“Дизель хөдөлгүүртэй автомашин - Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5014-2009 Монгол Улсын стандартын 5.2 дахь шаардлагыг зөрчсөн тул зөрчлийг арилгуулах зорилгоор Автотерминал ХХК, Тэнүүндэлгэр ХХК, Эрдэмтранс ХХК, Тэнүүн-Огоо ХХК тус бүрт Автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюун-Эрдэнэ, Б.Цэрэндулам нар нэг заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.
Мөн улсын байцаагч Б.Дэмчигсүрэн, Д.Ганбаатар, Б.Одгэрэл нар Гбус ХХК, Тэнүүн-Огоо ХХК, ачааны хоёр автомашины жолооч нарт Автотээврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4 заалтыг үндэслэн 110.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцож, цаашид зөрчил гаргахгүй ажиллах талаар мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажилласан байна.
Мөн сошиал /facebook/ мэдээлэлээр ирсэн дараах хоёр зөрчлийн дагуу арга хэмжээг авч ажиллажээ. Тодруулбал,
- Эмсид ХХКомпаний 19-019 гарааш дугаартай 7883 УНМ улсын дугаартай автобусны тээврийн хэрэгслийн жолооч Ганзоригийн Эрдэнэбатыг Автотээврийн тухай хуулийн 23.1.4 заалтыг үндэслэн 30.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Харин шалгасан улсын байцаагч нь Б.Одгэрэл байжээ.
- Атибус ХХКомпаний БНХАУлсад үйлдвэрлэгдсэн Zhongtong маркийн 12-012 гараашийн дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гарч засвар хийлгэхээр бааз руугаа явж байгаа үеийн 2014 оны зургийг нийтэлсэн байна. Одоогийн байдлаар үйлчилгээнд хэвийн ажиллаж байна. Шалгасан: Улсын байцаагч Б.Ууганбаатар
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...