ХААХ
СЗХ-ноос 377 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ
- schedule 2016 оны 10 сарын 25
- chat_bubble 0
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газарт 2016 оны эхний гурван улирлын байдлаар хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгчдээс нийт 377 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрийн 140 нь үнэт цаасны, 169 нь даатгалын, 68 нь бичил санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой байна.
Хяналт шалгалт зохицуулалтын газар хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол тус бүртэй танилцаж хуулийн дагуу хугацаанд нь шийдвэрлэжээ.
Тодруулбал, даатгалын салбарт 130 сая гаруй төгрөгийн хохирлыг даатгуулагч, үйлчлүүлэгчдэд төлж барагдуулсан байна.
Мөн үнэт цаасны салбарт ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу 8.0 сая гаруй төгрөгийн хохирлыг хувьцаа эзэмшигч, харилцагчдад буцаан олгож,эрх ашгийг нь хамгаалжээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?