Зөрчил гаргасан гадаадын иргэдэд торгууль ногдууллаа
- schedule 2016 оны 10 сарын 25
- chat_bubble 0
Гадаадын иргэн харьяатын газраас 67 орны 1298 гадаадын иргэнд 296 сая 704 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Тодруулбал: Дээрх иргэдийн дийлэнх буюу 49.7 хувь нь визийн хугацаа хэтрүүлсэн байна. Үлдсэн нь бүртгэлийн журам зөрчих, Монгол Улсад оршин суух үнэмэлэхгүй, оршин суух хаягийн бүртгэл хийлгэх талаар зөрчил илэрчээ.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийг улсаар авч үзвэл 41.2 хувь нь БНХАУ, 11.1 хувь нь АНУ, 8.2 хувь нь БНАСАУ, 39.3 хувь нь бусад орны иргэд эзэлж байгаа аж.
Энэ оны эхний арван сарын байдлаар 853 сая 120 мянган төгрөгийн торгуулийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Түүнчлэн гадаадын иргэнийг урьсан аж ахуйн нэгж, байгууллага нь урьсан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэнийг нуун далдалсан, орон сууц, ажлын байраар хангасан, хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй, визийн хугацаа, журмын талаар хүлээсэн үүргээ зөрчсөн 508 уригч /2259 гадаадын иргэнд хамаарах/-д 556 сая 416 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...