ХААХ
Д.Трампын хөшөөг 22 мянган ам.доллараар худалджээ
- schedule 2016 оны 10 сарын 24
- chat_bubble 0
Өнгөрсөн амралтын өдөр Лос-Анжелес хотод болсон дуудлагын худалдааны явцад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трампын нүцгэн хөшөө 22 мянган ам.долларын үнэд хүрчээ.
Алдартнуудын эд зүйлийг дуудлагаар худалддаг “Julien’s Auctions” газраас уг хөшөөг худалдсан байна.
Нэрээ нууцлахыг хүссэн урлагийн бүтээл цуглуулагч нэгэн хүн Трампын хөшөөг худалдан авсан бөгөөд энэ хөшөө нь дуудлагын худалдааны үеэр “хамгийн их анхаарал татсан бүтээлүүдийн нэг” байжээ.
Анх тооцоолж байснаас илүү өндөр үнээр хөшөөг худалдсан гэж “Julien’s Auctions” мэдэгдэв.
Д.Трампын ийм нүцгэн хөшөөнүүд Сан-Франциско, Сиэтл, Кливленд болон Нью-Йорк хотуудад мөн байдаг ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ /ЛОС-АНЖЕЛЕС. CBSLA.com/
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?