“Хүннү эйр” БНХАУ руу хийх нислэгийн чиглэлээ нэмэгдүүлжээ
- schedule 2016 оны 10 сарын 24
- chat_bubble 0
Засгийн газрын 100 хоногийн хугацаанд Агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч “Хүннү эйр” ХХК БНХАУ-ын бүс нутаг руу хийх нислэгийн чиглэлээ нэмэгдүүлж өнгөрөгч наймдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Улаанбаатар – Бугат /Baotou/- Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаагийн давтамжтайгаар шинээр нислэг үйлдэж эхлээд байна.
Манай улсын иргэд Өвөр Монголын хамгийн том хот болох Бугат нь Бээжин болон бусад томоохон хотуудтай агаарын болон газрын тээврийн сүлжээгээр холбогддог. Тиймээс БНХАУ-ыг зорих манай улсын зорчигчид Бугатаар дамжин хятадын дотоодын хямд нислэгээр Бээжин Хөх Хот, Шанхай, Гуангжөү, Далиан, Санг-Я, Шэнжэн, Ченгду, Нанжинг, У-хан, Тайюань, Шеньянг болон Шижиажуанг руу хямд тарифаар нисдэг болжээ.
Бугат нисэх буудал нь хотын төвөөсөө 23 км зайтай. Нисэх буудлаас Бугат хотын төв руу орох таксины төлбөр ойролцоогоор 50-60 юань гардаг байна.
Түүнчлэн Бугат хотын тийз борлуулах төвүүдээс тийзээ эрт авах, эсвэл онлайнаар www.qua.com-оор хамгийн хямд тийзийг худалдан авах боломжтой талаар “Хүннү эйр” компанийнхан мэдээлж байна.
Бугат Өртөө ороход 1, 2, 15, 22, 101 болон 134 дугаар автобусаар, Бугатын Зүүн Өртөө руу явах бол 5, 7, 10, 16, 34, 131 болон 132 дугаар автобусанд суудаг ажээ.
Орон нутгийн зорчигч үйлчилгээний автобусны Күндүлүн, Дунгхө хороололд байрладаг хоёр буудалтай аж. Автобуснууд ойрын хот, суурин газрууд болон аялал жуулчлал, амралтын газрууд руу хүргэж үйлчилдэг гэнэ. Бугатаас Хөх Хот руу явах бол автобус өдөр бүр 15-30 минутын зайтай гарч хурдны замаар 2 цаг яваад хүрдэг байна.
Автобусаар мөн Бээжин, Шинжан, Чангчүн, Тайвань, Ордос болон бусад хот руу хамгийн хямд зардлаар аялах боломжтой. Мөн жуулчид автобусаар Бугатад ойр байрлах үзвэрийн газар болох Уданжао сүм, Чингис хааны бунхан болон Дуут элс амралтын газар руу хүргүүлж үйлчлүүлдэг байна.
Манай улсын иргэд ажил, аялал болон бизнесийн шугамаар Улаанбаатар-Бугат-Улаанбаатарын чиглэлд “Хүннү эйр” авиа компанийн “ATR-72” агаарын хөлөгөөр тухтай үйлчлүүлж улмаар хямд зардлаар Бээжин, Хөх хот, Харбин, Гуанжоу, Тайань зэрэг хот руу зорчих нөхлийг тус компаниас бүрдүүлээд байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...