”Алтай” нисэх буудал хатуу хучилттай зурвастай болно
- schedule 2016 оны 10 сарын 20
- chat_bubble 0
ИНЕГ-аас орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулах, хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгох ажлыг хэрэгжүүлж байна.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгох, үерийн далан барих ажил хийгдэж байна. Энэхүү ажил 92 хувьтай байгаа аж. Тус ажлын хүрээнд 2,9 км хатуу хучилттай зурвас, 2,3 км хайрган хучилттай зурвас, 635 м шороон болон асфальтбетон хучилттай явгалах замууд, 120 м*85 м хэмжээтэй перрон талбай, 3620 м хамгаалалтын далан шуудуу барих ажил хийгдэх аж.
Мөн орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах ажлын хүрээнд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын аэродром, барилга байгууламжийг “Арабын хөгжлийн эдийн засгийн Кувейтийн сан”-гийн буцалтгүй тусламжаар шинээр барина.
ИНЕГ-аас тус нисэх буудлын байршлыг шинэчлэн тогтоох ажлын хэсгийн нэгдсэн тайлан, дүгнэлт, нисэх буудлын танилцуулга, аэродром, барилга байгууламжийн батлагдсан зургийн даалгаварыг бэлтгэж, холбогдох дээд байгууллагад хүргүүлээд байгаа аж.
Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, агаарын хөлгийн хөөрч буух, хатуу хучилттай зурвастай болсноор шинэ төрлийн онгоцны үйлчилгээ нэвтэрч, бүс нутгийн агаарын тээврийн харилцаа өргөжиж, үйлчилгээний чанар сайжрах юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...