“Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулж байна
- schedule 2016 оны 10 сарын 14
- chat_bubble 0
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл доржил бүруламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн анхан шатны шалгаруулал 2016 оны аравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд боллоо.
Уралдааны анхан шатны шалгаруулалтад Нийслэлийн 8 дүүргийн 71 сургуулийн 8000 гаруй сурагчид 210 багш ур чадвар авъяас билгээ сорин оролцлоо.
Хоёр дахь шатны шалгаруулалт 2016 оны аравдугаар сарын 21-ний өдөр Монголын хүүхдийн ордонд болно.
Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэггүй бөгөөд Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшинг өсгөж, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог бөгөөд үүний үр дүнд багш нарын ур чадвар жил ирэх бүр нэмэгдэж улам өрсөлдөөнтэй болсоорбайна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...