БНӨСУ-д энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн ахмад Э.Алтанболдыг хүлээн авлаа
- schedule 2016 оны 9 сарын 29
- chat_bubble 0
БНӨСУ-д энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын байцаагч, цагдаагийн ахмад Э.Алтанболдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
БНӨСУ-ын Юнити мужийн Бентью хот дахь НҮБ-ын “Хубилай” баазад Цагдаагийн байгууллагаас нийт 27 алба хаагч үүрэг гүйцэтгэсэнээс Замын цагдаагийн газраас нэг алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
Тэрээр Замын цагдаагийн газраас Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа 3 дахь алба хаагч бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон V ээлжийн цэргийн багт эргүүл цуваа, өдөр тутмын ажил үйлчилгээ, хамгаалалтанд гарах тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...